Monday, March 5, 2012

Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийлцэн өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог. "Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтанд хүрэх" (柔よく剛を制す) гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг.
Үндсэн ухагдахуун консепц нь:  



"Би, чи, бүгдээрээ сайн сайхан - Өрсөлдөгчдөө хандаж талархал, хүндэтгэл үзүүлж хоорондоо итгэлцсэний үндсэн дээр бусдын төлөөх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэн, зөвхөн өөрөө биш бусад хүмүүст ч гэсэн сайн сайхан байх орчин бүрдүүлье. Бүх чадлаа сайн сайхны төлөө - Өөрийнхөө бүх хүчин чадлыг ашиглан бүх нийтийн төлөө сайн үйлс бүтээе". Дан ганц ялалтанд хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой.

Жүжицүгээс жүдо хүртэл

      12-р зуунаас эхлээд Японы самүрай нарын дунд Жүжицү хэмээх тулааны урлаг өргөн дэлгэрсэн байна. Жүжицүгээс нийтдээ 100 гаруй тулааны урлагийн урсгал бий болсон гэгддэг.
      Мэйжигийн хувьсгал гарснаас хойш Жүжицүгээр хичээллэдэг хүмүүс багасаж ирсэн. Энэ үед 1882 онд Каноо Жигороо нь хэвтээ барилдаан болон атемивазаг голлодог Тэнжиншинёо, босоо барилдаан голлодог Китоо хэмээх жүжицүгийн 2 урсгал дээр тулгуурлан, өөрийнхөө Китоогийн туршлагаас "Тэнцвэр алдагдуулах" чадварын талаар нарийн боловсруулж гимнастик, бие заслын аргачлал, бие бялдаржуулалт, тулааны урлаг болгон, хүнийг боловсруулж хөгжүүлэх аргачлал боловсруулж "Жүдо" хэмээн нэрлэн, хуучин Токиогийн Шитая дүүрэгт орших Эйшо сүмд Коодооканг байгуулсан байна.
   Коодоокан нь жүжицүгийн урсгал дунд цөөнх байсан. Коодоокангийн 4 эзний нэг болох Сайгоо Широо нь Японы Цагдаагийн ерөнхий газрын Тулааны урлагийн тэмцээнд аварга болсноор орон даяар Коодоокан жүдог хүлээн зөвшөөрсөн.

Дэлхий дахинд тархсан нь

      Жүдо нь 1964 оны Токиогийн Зуны олимпод албан ёсны тэмцээний төрөл болон орсон. Эмэгтэйчүүдийн төрөл нь 1988 оны Сөүлийн Зуны олимподнээлттэй төрөл, 1992 оны Барселоны Зуны олимпод албан ёсны төрөл болсон. Дэлхийн Жүдогийн Холбоонд нийт 187 орон багтдаг ба Төв штаб ньСөүлд байдаг.

Мэхийн төрөл

      Коодоокан жүдод "шидэлт", "даралт", "атемиваза" гэсэн 3 төрлийн мэх байдаг. Мөн Ката болон Рандори гэж бий. Кано нь "атемиваза" төрлийн мэхийг аюултай хэмээн тэмцээн болон рандоригийн үед "шидэлт", "даралт" төрлийн мэхийг л хэрэглэх болсон. Тиймээс ч жүдо нь аюул багатай спортын төрөл хэмээгдэн дэлхий дахинд өргөн тархсан байна.
   "Атемиваза" төрлийн мэх нь орчин үед зэрэг нэмэх үеийн шалгалтанд хүртэл хэрэглэгдэх нь ховор болсон учир жүдогоор хичээллэдэг хүн ч мэдэхгүй байх нь их. Мөн түүнчлэн зааж сургах дасгалжуулагч байхгүй байгаа нь бодит байдал юм. 

Зэргийн тухай

      Жүдогийн цол зэрэглэл нь зэргээс эхлэн дан болон өгсдөг. Зэрэг болон дан нь Иго, Шоги(Япон үндэсний шатар)-д хэрэглэгддэг байсныг Каноо Жигороо нь анхлан тулааны урлагийн зэрэглэлд хэрэглэсэн байна. Орчин үед Кэндо, Каратэ зэрэгт хэрэглэгдэж байгаа нь Жүдогоос эхлэлтэй юм.
      1-р дан нь хар бүс гэдгээр нийтэд тархсан. Дээр үеээс жүдогийн бүсийг угаадаггүй байснаас бэлтгэл сургуулилт хийсээр удах тусам бүс нь хар болж ирдэгээс хар бүс нь тухайн хүний хүч чадал, чадварын илэрхийлэл болсон байна.
  • 4-р зэргээс доош бол:    Цагаан бүс
  • 3-с 1 хүртэл :                    Хүрэн бүс
  • 1-с 5-р дан :                      Хар бүс
  • 6-с 8-р дан :                      Улаан цагаан алаг бүс
  • 8-с дээш:                           Улаан бүс

      6-р данаас дээших нь хар бүсээрээ байсан ч болно. Эмэгтэйчүүд нь Япон дотроо бол бүс голоороо 1/5 хэмжээний өргөнтэй цагаан зураастай байдаг. Олон улсын дүрмэнд бол эрэгтэй эмэгтэй ижилхэн.
      Нийтэд 10-р дан нь хамгийн дээд дан гэж яригддаг ч, Жүдог үнлэслэгч Кано Жигороо нь "Жүдо" хэмээх номондоо "1-р дангаас ахиулсаар 10-р дан хүрч, цаашид улам хүчирхэгжин дээшлэж байвал 11, 12-р дан болж болно" гэж дээд хязгаар заагаагүй байдаг. Гэвч хараахан тийм тохиолдол гараагүй байгаа.
      2006 он хүртэл Коодоокан жүдогийн 10-р дантай 15 жүдочин байдаг. 10-р дан авсан дарааллаар нь жагсаавал:
1935 Ямашита Ёшицүгү
1937 Исогай Хажимэ, Нагаока Шюүичи
1945 Мифүнэ Кюүзоо, Ийзүка Күнисабүроо, Самүра Кайчироо, Табата Шоотароо, Окано Ёшитароо, Шоорики Мацүтароо, Накано Шоозоо, Күрихара Тамио
1984 Котани Сүмиюки2006 Тайго Тошироо, Абэ Ичироо, Оосава Ёшими нар юм. Мөн Олон Улсын Жүдогийн Холбооны 10-р дантай жүдочин нь Антон Гээсинк(Голланд), Чарльз Палмер(Англи) 2 л юм. Эмэгтэйчүүдээс 10-р дантай хүн хараахан байхгүй. 9-р дан Фүкүда Кэйко, түүний дараа 8-р дантай Нибоши Харүко нар л байгаа.

Дүрэм

      Коодоокангийн шүүлтийн дүрэм, Олон Улсын Жүдогийн Холбооны шүүлтийн дүрэм гэсэн 2 дүрэм бий. Тэмцээний дэвжээ нь 8мх8м-с 10мх10м хүртэлх хэмжээтэй татами байна. Коодоокангийн дүрмийн дагуу бол 67, Олон Улсын Жүдогийн Холбооны дүрмийн дагуу бол 66 төрлийн "шидэлт"-н мэх, 29 төрлийн (2лаа адилхан) "даралт"-н мэхийг ашиглан ялалтын төлөө тэмцэлддэг. Тэмцээн нь заагдсан хугацааны дотор явагдаж барилдааныг гартаа авсан хүн нь ялах ба хэн нэг нь "Иппон(цэвэр ялалт)" авсан тохиолдолд тэмцээн шууд дуусна.

  • Хэрвээ хэн нэг нь тэргүүлэх оноо аваагүй байгаа тохиолдолд нэмэлт цаг сунган барилдаж хэн түрүүлж оноо авсан(Алтан онооны дүрэм) нь ялдаг. Тэгээд ч хэн нь ч ялж чадахгүй тохиолдолд шүүгчийн шийдвэрээр ялагчийг тодруулдаг.
  • Тухайн тэмцээний дүрмээс хамаарч хайнцуулах ч тохиолдол байдаг.
  • Олимп зэрэг томоохон тэмцээнүүдэд 5мин барилддаг.

Дагах барилдааны тухай

      Олимп болон ДАШТ зэрэгт 3-р байрын төлөөх барилдаан гаргахын тулд дагах барилдааныг бий болгодог. Үүнд нь шувтрагын барилдаанд ялагдсан бөхчүүд дундаас шөвгийн 4-т үлдсэн бөхчүүдтэй барилдсан бөхчүүд нь барилддаг юм.

Шидэлт

      Өрсөлдөгчөө хүч хурдын хувьд илт давуутайгаар шидэж, ар нурууны аль болох их талбайг татамид хүргэсэн бол "Иппон" болдог. Арай иппон гэж тооцохоор биш бол "ваза-ари", түүний дараа "юүко" юм. Ваза-ари 2 удаа авсан тохиолдолд иппон болдог.
Юү-коо нь хэд ч авсан дээд үнэлгээндээ шилжихгүй.

Даралт

      Олон улсын дүрэмд өрсөлдөгчийнхөө нуруу, 2 далыг хоёуланг нь эсвэл нэгийг нь дэвжээнд хүрэхээр дарж, өрсөлдөгчийнхөө хөлөнд бие эсвэл хөлөө хавчуулагдаагүй нөхцөлд 25 секунд болбол "Цэвэр ялалт - Иппон", 20-25 секунд бол "Ваза-ари", 15-20 секунд бол "Юүко" гэсэн үнэлгээ авдаг. Гэвч Коодоокан жүдогийн дүрэм нь арай хатуу буюу 30 секунд нь иппон, 25-30 хооронд бол "Ваза-ари", 20-25 секунд бол "Юүүкоо" авдаг.
      Боох мэх болон өчих мэхэнд өрсөлдөгч нь бууж өгснөө илэрхийлж шүүгчид ойлгогдохоор дэвжээг эсвэл өрсөлдөгчөө 2-3 удаа цохивол (майтта - японоор бууж өгье гэсэн үг) цэвэр ялалт болдог.
Өчих мэхний хувьд бууж өгснөө илэрхийлэх нь тухайн тамирчны эрх бөгөөд тохой, мөрөндөө хүнд гэмтэл авсанч ялах итгэлтэй байгаа бол "майтта" хийхгүй байсан ч болно. Гэвч энэ нь цаашид барилдаж чадахгүй болох магадлал өндөр тул хийхгүй байхыг зөвлөж байна.
      Боох мэхэнд өрсөлдөгч нь ухаан алдсан бол цэвэр ялалт болдог. Хэрвээ өрсөлдөгч нь нас барсан бол "Юүко" үнэлгээ авна.
      Хөдөө орон нутгийн барилдаан болон бага насны түвшинд боох мэх болон өчих мэх нь бүрэн байдлаар орсон байвал өрсөлдөгч нь "майтта" хийгээгүй байсан ч аюулгүй байдлыг харгалзан үзэж цэвэр ялалтыг өгдөг.
      Дунд сургуулийн сурагч нар нь өчих мэх болон гурван талтаар боох мэх хийх нь хориотой. Бага сургуулийн сурагчидад өчих болон боох мэх аль аль нь хориотой.


Ерөнхийлөгч: Х.Баттулга
Ерөнхий нарийн бичгийн дарга: М.Бөнхбат
Хүндэт ерөнхийлөгчид: Ц.Баасанжав, Б.Бат-Эрдэнэ

Монголын жүдо бөхийн товч түүх:

      1960-аад оны үед тухайн үед байсан ЗХУ, Зүүн Герман болон Чехословакийн оюутнууд анхлан Монголд жүдо бөхөөр хичээллэж, бэлтгэл сургуулилт хийж байсан нь хожим Монголд жүдо бөх үүсч, хөгжихийн эхлэл болжээ. 1960-аад оны сүүлчээр зөвлөлтийн самбо бөхөөс үүдэн жүдо бөх дэлгэрч эхэлсэн бөгөөд 1971 оны нэгдүгээр сард жүдо бөх албан ёсоор Үндэсний олимпийн хороонд бүртгэгдсэн байна. Монголын жүдо бөхийн холбоо 1972 онд Олон улсын жүдо бөхийн холбоо болон Азийн жүдо бөхийн холбооны гишүүнээр элсч, цөөн хэдэн дотоодын болон олон улсын чанартай уралдаан, тэмцээнд оролцсоны дараагаар Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 1972 оны Мюнхений олимпийн наадамд амжилттай оролцжээ. Харин өдгөө Ч.Машбат, С.Эрдэнэ, Л.Батмөнх, В.Карамлак нарын олон алдартай багш, дасгалжуулагчдын сэтгэл зүрх, нөр их хөдөлмөрийн дүнд жүдо бөхийн спорт Монголын топ спортын нэг болжээ. Монголын жүдогийн холбоонд 30 клуб болон 21 аймгийн спорт холбоод харьяалагддаг ба дөрвөн жилд нэг удаа жүдо бөхийн холбооноос чуулга уулзалтыг зохион байгуулдаг байна.

Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд:
/нэр, албан тушаал, мэргэжил/

1.   Х.Баттулга, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн
2.   Д.Эрдэнэбилэг, Гишүүн, “Улаанбаатар” банкны захирал
3.   Б.Мэдрээ, Гишүүн, “Капитрон” банкны гүйцэтгэх захирал
4.   Н.Түвшинбаяр, Гишүүн, Олмпийн аварга
5.   Т.Энхболдсодон, Гишүүн, “Чоно” корпорацийн ерөнхийлөгч
6.   Д.Бадамдорж, Гишүүн, “Black Morgan” ХХК-ийн захирал
7.   Ц.Дамдин, Гишүүн, Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч
8.   Ч.Насантогтох, Гишүүн, Үндэсний жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч
9.   Х.Эрдэнэт-Од, Гишүүн, Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч
10. Д.Нармандах, Гишүүн, “Хангарьд” клубын мэргэжилтэн
11. Я.Батсүх, Гишүүн, “CAMEX” ХХК-ийн захирал
12. Б.Энххуяг, Гишүүн
13. Д.Батбаяр, Гишүүн

      Өдгөө Монгол улсад 6000 гаруй тамирчид жүдо бөхөөр хичээллэж, дотоодын уралдаан, тэмцээнд оролцож байгаагаас 5500 орчим нь хүүхэд, багачууд байгаа юм. Түүнчлэн жүдо бөхийн төрөлжсөн 30 клуб үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 10 нь олон улсын стандарт хангасан спорт клубууд юм. Жил бүр Монголын жүдо бөхийн холбооноос эрэгтэй болон эмэгтэй, насанд хүрэгчдийн, залуучуудын болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадмын мөнгөн медальт Ц.Дамдин, хүрэл медальт Д.Нармандах болон Х.Цагаанбаатар нарын нэрэмжит өсвөрийн цомын төлөөх тэмцээн зэрэг 8-10 улсын чанартай  уралдаан, тэмцээнийг зохион байгуулдаг.

Олон улсын шүүгчид:

1. Олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Ц.Дамдин
2. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Б.Бат-Эрдэнэ
3. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Д.Баттулга
4. Олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Д.Энхтүвшин
5. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Б.Ууганбаатар
6. Ази тивийн “В” зэрэглэлийн шүүгч Д.Бадрах
7. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Я.Согоо
8. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Д.Энхбаатар
9. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Х.Болдбаатар
10. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Л.Дөл
11. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Ц.Төгсөө
12. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Д.Алтантуяа
13.  Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Б.Болорцацрал
14. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Ө.Рагчаадорж
15. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Г.Нямцогт
16. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч М.Бөхбат
17. Ази тивийн “А” зэрэглэлийн шүүгч Ш.Баясгалан

Улсын шүүгчид:

      Монголын жүдо бөхийн холбоо нь улсын шүүгчдэд эрх олгодог бөгөөд тэдгээр нь дотоодын чанартай уралдаан, тэмцээнийг шүүн явуулахаас гадна тивийн болон олон улсын шүүгчийн эрх авах боломжтой. Шүүгч, дасгалжуулагчдыг мэдлэгийг дээшлүүлж, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын жүдо бөхийн холбооноос дор хаяж жилд хоёр удаа сургалт, семинар зохион байгуулдаг.

Монголын баг тамирчдын гаргасан бахдам амжилтууд:

1. Ц.Дамдин – 1980 оны олимпийн наадмаас мөнгөн медаль
2. Р.Даваадалай – 1980 оны олимпийн наадмаас хүрэл медаль
3. Д.Нармандах – 1996 оны олимпийн наадмаас хүрэл медаль
4. Х.Цагаанбаатар – 2004 оны олимпийн наадмаас хүрэл медаль
5. О.Балжинням – 1989 оны ДАШТ-ээс мөнгөн медаль
6. Д.Баттулга – 1989 оны ДАШТ-ээс хүрэл медаль
7. Х.Эрдэнэт-Од – 2005 оны ДАШТ-ээс хүрэл медаль
8. П.Нямлхагва – 1998 оны цэргийн дэлхийн аваргаас алтан медаль
9. Х.Болдбаатар – 1998 оны оюутны дэлхийн аваргаас алтан медаль
10. Х.Эрдэнэт-Од – 1998 оны Азийн наадмаас алтан медаль
11. Х.Болдбаатар- 1998 оны Азийн наадмаас алтан медаль
12. Д.Нармандах – 1996 оны Азийн АШТ-ээс алтан медаль
13. Х.Эрдэнэт-Од – 2001, 2005 оны Азийн АШТ-ээс алтан медаль
14. Х.Цагаанбаатар – 2003, 2005 оны Азийн АШТ-ээс алтан медаль
15. Д.Нямхүү – 2003 оны Азийн АШТ-ээс алтан медаль
16. Г.Болдбаатар – 2006 оны Ази тивийн залуучуудын АШТ-ээс алтан медаль
17. Д.Нямхүү – 2006 оны Азийн наадмаас алтан медаль
18. Х.Цагаанбаатар – 2006 оны Азийн наадам болон оюутны ДАШТ-ээс алтан медаль
19. Д.Нямхүү – 2007 оны Дэлхийн супер цомын тэмцээнээс мөнгөн медаль
20. М.Бундмаа – 2007 оны Универсиадаас алтан медаль
21. Х.Эрдэнэт-Од – 2007 оны Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль
22. Н.Түвшинбаяр – 2008 оны Дэлхийн супер цомын тэмцээнээс мөнгөн медаль
23. Х.Эрдэнэт-Од – 2008 оны Дэлхийн супер цомын тэмцээнээс алтан медаль
24. Монголын эрэгтэй болон эмэгтэйчүүдийн шигшээ баг Европын жүдо бөхийн холбооны багийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль
25. Н.Түвшинбаяр – 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль
26. Х.Цагаанбаатар – 2009 оны ДАШТ-ээс алтан медаль
27. С.Мияарагчаа – 2010 оны Дэлхийн шилдгүүдийн халз тулаанаас алтан медаль тус тус хүртжээ.


Жудо бөхийн ДАШТ ба Монголчуудын амжилт

Жудо бөхийн ДАШТ ба Монголчуудын амжилт
      Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх 1956 онд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Харин олон улсын жудо бөхийн холбоо 5 тивийн 146 орныг нэгтгэж чадсанаар 1956 онд байгуулагдсан. Мөн 1964 онд Японы Токио хотод болсон XVIII удаагийн зуны олимпийн тоглолтонд жудо бөхийг албан ёсоор оруулж байсан. Энэ жил Францын Парис хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон нь энэ тэмцээний 55 жилийн ой юм. Энэ хугацаанд Япон улс 112 алт, 75 мөнгө, 82 хүрэл медальтайгаар дэлхийн бүх орныг тэргүүлж байгаа бол Франц улс 43 алт, 27 мөнгө 61 хүрэл медальтайгаар II байр, Солонгос улс 25 алт, 9 мөнгө, 48 хүрэл медальтайгаар III байр, Их Британи 16 алт, 17 мөнгө, 29 хүрэл медальтайгаар IV байр, Хятад улс 16 алт, 12 мөнгө, 17 хүрэл медальтайгаар V байрыг тус тус эзэлжээ. Харин Монгол улс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаараа 26-р байранд байна.


      Манай улсад 1970 оноос энэ спорт хөгжиж эхэлсэн бөгөөд 1972 оны Мюнхен хотноо болсон XIX олимпын тоглолтоос эхлэн олон улсын тэмцээнд орж эхэлсэн ба 1978 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байсан.
      Манай улс 1989 оны 10 сарын 10-15-нд Югослав улсын Бельград хотноо болсон 16 дахь удаагийн ДАШТ-нээс мөнгө, хүрэл медаль хүртэж жудо бөхийн дэлхийн аваргийн анхны медалийг  авчирж байсан түүхтэй. Тухайлбал энэ тэмцээний -95 кг-ын жинд барилдсан гавъяат тамирчин О.Балжинням мөнгөн медаль хүртэж Монгол улсын жудо бөхийн түүхэн дэх нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Тэрээр ОХУ-ын тамирчин Коба Куртанизяд ялагдан мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ жинд хүрэл медалийг Герман улсын тамирчин Степан Фреденберг, Белги улсын тамирчин Аксил Лобенстин нар авсан юм. ДАШТ-ний анхны хүрэл медалийг -60 кг-д барилдсан Дашгомбын Баттулга авчирж байлаа. Түүний жингийн алтан медалийг тэр үеийн ЗХУ*ын тамирчин Амиран Тотикашвил, мөнгөн медалийг Японы тамирчин Таданори Кошино /тэрээр 1991 оны ДАШТ-нээс энэ жиндээ аваргалсан/, хүрэл медалийг Солонгосын тамирчин Ён Хун /мөн 1991 оны ДАШТ-нд энэ жиндээ мөнгөн медаль хүртсэн/ нар хүртэж байлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медаль авснаас найман жилийн дараа Монголчууд гайгүй амжилт гаргасан нь 1997 онд Франц улсын Парис хотноо болсон 20 дахь удаагийн ДАШТ-нд 71 кг-ын жинд зодоглосон Халиуны Болдбаатар шагналт V байр эзэлсэн амжилт байв. Харин 1999 онд Англид болсон 21 дэх удаагийн ДАШТ-ний 60-кг Д.Нармандах V байр, 66 кг-д П.Нямлхагва шагналт VII байр эзэлсэн. Үүний дараагийн буюу 2001 оны 22 дахь удаагийн ДАШТ-нд Монголчууд гавьтай амжилт гаргаагүй бөгөөд 2003 оны 23 дахь удаагийн Япон Осака хот эмэгтэйчүүдийн 78 кг-д Д.Цэрэнханд  шагналт VII байр эзэлсэн нь эмэгтэй тамирчдын хамгийн анхны том амжилт болсон билээ. 2005 онд Египит улсын Кайро хотод болсон 24 дахь удааагийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 57 кг-д Х.Эрдэнэт-Од хүрэл медаль авснаар эмэгтэй тамирчдын анхны медалийн буухиаг эхлүүлж, арван зургаан жил завсардаад байсан медалийг эх орондоо залсан юм. Энэ удаагийн ДАШТ-нд манай эмэгтэйчүүд дажгүй амжилт гаргасан юм. Тухайлбал 48 кг-д Г.Эрдэнэчимэг, 52 кг-д М.Бундмаа нар шагналт VII байранд шалгарсан билээ. Бээжингийн олимпын өмнөх жил буюу 2007 оны 9 сарын 13-16-нд Бразил улсын Рио де жанеро хотноо болсон 25 дахь удаагийн жудо бөхийн ДАШТ-нд олон орны тамирчид хүчээ үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-д Х.Цагаанбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар шагналт V байранд, эмэгтэйчүүдийн +100 кг-д  Д.Цэрэнханд шилдэг наймын тоонд багтсанаар тус тус олимпын эрхээ өвөртөлсөн юм. Эндээс Н.Түвшинбаяр олимпын алтан медаль хүртэж, элэг нэгтнээ баярлуулж байсан билээ.
      Жудо бөхийн түүхэн дэх нэгэн шинэ амжилтын хуудсыг нээсэн ДАШТ нь 2009 онд  Нидерланд улсын Ротердам хотноо болсон 26 дахь удаагийн ДАШТ байлаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 66 кг-д эх орноо төлөөлөн зодоглосон  Х.Цагаанбаатар Монгол түмэндээ жудо бөхийн анхны алтан медаль, дэлхийн аварга цолыг бэлэглэж байлаа. Энэ үед Монгол улсын жудо бөхийн баг түүхэндээ анх удаа багийн нийлбэр дүнгээр VII байр эзэлсэн юм. Үүний дараагийн буюу Япон улсын Токио хотноо болсон 27 дахь удаагийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа хүрэл медаль хүртэж, Монголын жудо бөхийн амжилтыг нэг медалиар зузаатгаж байлаа.
 
Монголын жүдочид
францын багийг хожлоо

Нийтэлсэн: 2012-03-12 11:45:11

Монгол-Францын жүдочдын халз барилдаанд ялсан манай тамирчид 5000 еврогийн шагнал хүртсэн бол зочдыг 3000 еврогоор урамшуулжээ. Гуравдугаар сарын 15-нд Францын эмэгтэйч үүдийн шигшээ багийн тамирчид Монголын бүсгүйчүүдтэй халз барилдаан хийнэ. Өнгөрсөн жил багийн дэлхийн аварга болсон француудаас дэлхийн гурван удаагийн аварга Люси Декос, дэлхийн аварга Одри Чеумео, Жеврис Эмане, ДАШТ-ий олон медаль Фредерик Жоссине нарын шилдгүүд Монголд иржээ. 

Монголын II баг Францын I багтай эхэлж өрсөлдөхөд 60 кг-д Азийн аварга Г.Болдбаатар Европын аварга Софиан Милоуг, 66 кг-д Б.Хишигбаяр Давид Ларосыг хожсоноор монголчууд 2:0-ээр хошуучилж эхэлсэн ч дараа гийн дөрвөн бөх бүгд ялагдав. 73 кг-д Г.Пүрэвдорж Жиль Бонхёмд юүко үнэлгээгээр дийлдсэн бол 81 кг-д Н.Дагвасүрэн Аксель Клергег юүко үнэлгээгээр хожиж яваад цагийн төгсгөлд даралтаар ялагдсан. Түүнчлэн -100 кг-д залуучуудын дэлхийн аварга Сириль Маре жингийн илүүгээ ашиглан Э.Энхбатыг цэвэр буулгаж, +100 кг-д Мэтью Торел Б.Сугаржаргалыг сууж үүрээд иппоноор хожлоо. Дараа нь Монголын I баг Францын II багийг 4:2-оор хожлоо. Францын зарим тамир чин энэ барилдаанд оролцох боломжгүй болсон учраас I багийнхан нь нөхөж хүч үзсэн.

Монгол-Францын халз барилдааны хоёр дахь тулаанд 60 кг-д Д.Төмөрхүлэг Иссам Нурыг, 66 кг-д С.Мияарагчаа Пьер Дупраг ялж, Г.Одбаяр Жиль Бонхёмд, Г.Түвшинжаргал Аксель Клергед дийлдсэнээр дөрвөн барилдааны дараа ялалтын харьцаа 2:2 болон тэнцсэн. Тав дахь барилдаанд Б.Тэмүүлэн С.Марег юүко үнэлгээгээр хожиж яваад цагийн төгсгөлд даралтад орон оноогоо тэнцүүлчихэв.

Харин нэмэлт цагт хийгүй барилдаж ялснаар Монголын жүдочид хожигдохгүй нь тодорхой боллоо. Хоёр багийн халз барилдаанд ялагч гарах уу, эсвэл тэнцэх үү гэдгийг шийдэх сүүлчийн барилдаанд Н.Батсуурь М.Торелийг идэвхээр илүүрхэн, торгуулиар хожсон юм. Ялсан хоёр баг тэргүүн байрын төлөө өрсөлдөх байсан ч Францын дасгалжуулагчийн хүсэлтээр зөвхөн 60 кг-ын тамирчдын барилдаанаар ялагчийг тодруулахаар боллоо.Францын дээд жингийнхэн нь тэр чигээрээ хоёр багийн төлөө барилдсан болохоор арга ч үгүй байх. Ингээд Д.Төмөрхүлэг Софиан Милоутай нөхөрсөг уулзалтын шийдвэрлэх барилдааныг хийж, вазаригаар илүүрхэн Монголын багт ялалт авчирсан.